Чингэлтэй дүүргийн "Бага тойргийн" явган хүний замд байх моддыг тайрсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл НЗДТГ-аас энэ талаар тодруулахад, "Эл моддыг дулааны шугам сүлжээний ажил хийхтэй холбогдуулан тайрсан. Энэ талаарх хэвлэлийн хурлыг өнөөдөр 10.00 цагаас Хангарьд ордонд хийнэ" гэж мэдээллээ.