“Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эхлүүлсэн “100” сая мод тарих ажлын хүрээнд 421 дүгээр нээлттэй хорих анги 5.0 мянган бургас усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тарихаар манай байгууллагатай хамтарч өнөөдөр “Ханхиллс хотхон”-ны баруун талд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгох зорилгоор мод тарих арга хэмжээг эхлүүлж байна. Тухайн 5.0 мянган бургасыг Туул голын хамгаалалтын бүс рүү тээврийн хэрэгслээр нэвтэрч ордог орц гарцыг хааж тарилт хийхээр төлөвлөж байна.
Уг арга хэмжээг эхлүүлж 421-р нээлттэй хорих ангийн хамт олон мод бут хандивлан, тарьж буй аж.