2023 оны Хаврын мод тарих үндэсний өдрийн албан ёсны нээлтийн өдөр БОАЖЯ-ны 50 гаруй албан хаагч гэр бүлийн хамтаар хуваарьт газраа 1000 орчим мод шинээр тарьж, өнгөрсөн жил тарьсан модоо усаллаа.
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст мод тарих аян 05 дугаар сарын 19 хүртэл өдөр бүр 11-16 цагийн хооронд үргэлжилнэ.
Энэ жилийн хаврын мод тарих ажлыг нийслэлийн 6 байршилд зохион байгуулна. Байршил тус бүрд ойн Ойн инженер, мэргэжилтнүүд хуваарилагдан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.