"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд мод тарих, тарьснаа ургуулах ажилд идэвх гарган оролцож байна.
Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ жилийн хаврын мод тарих ажлын нээлтийг хийлээ. 10 төрлийн нийт 20000 модыг хавар, намрын тарилтаар хувааж тарих юм.
Нээлтийн ажиллагаанд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Ж.Чинбүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
2023 оны хаврын улирлын тарилтыг улс, орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохистой арчилгааг түгээн соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд төр, хувийн хэвшлийн 312 байгууллагыг хамруулан 6 байршилд мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг 2023 оны 05 сарын 11-нээс 19-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Байршил:
1. Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.
3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.
5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.
6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.
7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбай.
8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"