Баян-өлгийн аймгийн Алтай сумын "Хар бут" голын эргээс 3.5 тонн хог хаягдал цэвэрлэж, хаясан талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудсандаа
"Гол дотроо, голынхоо эргээр хогоо хаячихдаг хүмүүс яаж эрүүл байх вэ дээ. БОАЖ-ын сайдын "Усны сав бүхий газрыг бохирдлоос хамгаалах, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай" 05 дугаар албан даалгаврын хүрээнд Aлтай сумын Хар бут голын эрэг болон голдирол доторх ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг сумын 163 гаруй төрийн албан хаагч болон ард иргэдтэй хамтран зохион байгуулж, үхсэн малын сэг зэм болон 3.5 тонн гаруй хог хаягдлыг ачуулан, тогтоосон хогийн цэгт хүргэж ажилласан байна" хэмээн нийтэлжээ.