БОАЖЯ: “Могулибиз ххк” байгаль орчны үнэлгээ хийгдээгүй тул үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан
Тус компани нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Хан Хиллс хотхоны баруун талд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 сарын 2-ны өдрийн 13/16 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар олгогдсон газарт “Могулибиз ХХК”-ийн барилгын ажил нь Туул голын бургас сүйтгэж байна гэх иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн БОГ-ын Улсын ахлах байцаагч ажиллаж БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ тул үйл ажиллагааг нь 2023 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зогсоосон. Гэвч дахин үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлын дагуу БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Усны газар, Нийслэлийн БОГ ажиллав.
Өмнө нь 2018 онд иргэний гомдлын дагуу шалгаж, барилгын суурь ухахдаа бургас сүйтгэсэн зөрчилд экологи эдийн засгийн үнэлгээг 1000 м2 газарт тооцуулж, нөхөн төлбөр 2 288 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна.