Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Зургаан аймагт түймрийн эрсдэл өндөр байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 685 521 га талбай өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,3 хувиар өсчээ.
2024-07-17

Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэд гарсан түймэрт 19 453 га талбай өртлөө

Манай орны зүүн бүсийн болон ой бүхий аймгуудад түймэр гарч, багагүй хэмжээний талбай галд өртсөнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг, Шар нуур хэмээх газарт энэ сарын 3-нд гарсан түймрийг унтраахаар аврагч, гал сөнөөгч, хилийн цэргийн алба хаагч, байгаль хамгаалагчид 13 дахь өдрөө ажиллаж байгаа гэнэ. Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад ОБЕГ-аас хүнс, хувцас хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг нисдэг тэргээр хүргэж, дэмжлэг үзүүлсэн ч галын тархалтыг хязгаарлахад бэрхшээлтэй байгааг орон нутгийнхан хэлжээ
2024-07-17

Хар-Ус нуурыг шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэв

Мароккогийн Хаант Улсын Агадир хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар хуралдаанаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ. Ингэснээр манай улсаас дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн газрын тоо 10 болов. 
2024-07-17

Минж үржүүлэх төвд 41 минж бойжиж байна

Нийслэлийн Байгаль орчны газраас 2012 оноос Туул голын эко системийг сайжруулах, усны урсацыг байгалийн аргаар сэргээх зорилгоор минжийг зориулалтын аргаар өсгөж, үржүүлэн байгальд нутагшуулах ажлыг хэрэгжүүлж буй.
2024-07-17

Говьд олон жилийн дунджаас ахиу бороо орж, үерийн эрсдэл дагуулав

Ган гачиг ихтэй говийн бүсийн аймгуудад үргэлжилсэн, ус ихтэй бороо орж, газрын цангаа тайлагдсаныг орон нутгийн цаг уурын байгууллагынхан мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын 14-15-нд Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нийт нутгаар усархаг бороо оржээ. Долоодугаар сарын 15-ны 08.00 цагийн байдлаар Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумд хамгийн их буюу 70, Даланзадгадад 53, Баяндалайд 49, Гурвансайхан, Сайханд 48 мм хур тунадас орсныг тогтоосон аж. Говийн бүсийн нутгуудад жилд дунджаар 90 гаруй мм хур тунадас ордог бол энэ хоёрхон өдөрт зарим бүсэд үүний 50-иас дээш хувьтай тэнцэхүйц хэмжээний бороо орсныг цаг уурчид мэдээлэв
2024-07-17

Дотоодын аялагчид 860 орчим тэрбум төгрөгийг аялалд зарцуулна

Наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357 916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ. “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” сэдэвт судалгааг "Улаанбаатар аялал жуулчлалын холбоо" БОАЖЯ-тай хамтран  хийв. Нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Харин 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 13 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн зарцуулахаар судалгааны үр дүн гарчээ.
2024-07-16

Хэнтийн өмнөд, Дорнодын хойд хэсгээр аадар орно

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд долдугаар сарын 15 буюу өнөөдөр нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-15

Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймагт бороотой

14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-14

Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг, дуу цахилгаантай бороо орно

Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-13

Хөвсгөл, Архангайд их хэмжээний бороо орно

Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-11

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байхыг анхааруулав

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр “Баяр наадам”-ын өдрүүдэд хөдөө, орон нутаг болон нийслэл хотод хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа боловч 11-12-ны өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орж болзошгүй.
2024-07-10

Эрдэнэбулган сумд цэвэр усны төв байгууллаа

Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар тус аймгийн Эрдэнэбулган сумд өдөр, шөнө тасралтгүй цэвэршүүлсэн усаар үйлчлэх автомат худаг буюу цэвэр усны төв байгууллаа. Цэвэр усны төвтэй болсноор Эрдэнэбулган сумынхан төдийгүй баруун аймгууд руу зорчигчид, гадаад, дотоодын жуулчдыг цэвэр усаар хангах боломж бүрджээ. 
2024-07-09

Говийн бүсээр халж, хангайн бүсээр бороо орно

Долдугаар сарын 9,10-нд Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-07-09

Оюутнууд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийж байна

Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, “Рио тинто Монгол” ХХК, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөс оюутнуудад тэтгэлэг олгож, ойн хөнөөлт шавжийн тархалттай холбоотой хээрийн судалгаа хийлгэж эхэлжээ. Тухайлбал, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан О.Батзориг Хангайн нурууны ойн сан дахь Якобсоны төөлүүрч эрвээхэйн тархалт, хэт олшролын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж буй бол Г.Баясгалан шавжийн тархалтын ул мөрийг модны цагаригийн тусламжтайгаар судалж байгаа гэнэ. Харин О.Лхагважаргал тосон бэлдмэл ашиглан өрөөсгөл хүр эрвээхэйн тархалтыг бууруулах туршилтыг Хэнтий аймгийн Норовлин сумд хийж байна
2024-07-08

Мазаалайг олон улсад сурталчлан таниулахад анхаарна

Засгийн газар 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгож зарласан. Үүний хүрээнд говийн баавгайг үндэсний бахархалт амьтан болгож, амьдрах орчинд нь тулгамдаж буй экологи, биологийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон билээ. Уг ажлын эхлэл болгож БОАЖЯ, Баянхонгор аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” компанийн удирлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
2024-07-08

Дэлгэр сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт
2024-07-08

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй ч халалт үргэлжилнэ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-07-08

Соотон алагдаага ВВС-гийнхний анхааралд өртөв

Соотон алагдаага (алагдаахай) гэж дэлхийд нэн ховордсон, судлаач, биологичдын анхаарлыг ихэд татдаг амьтан байдаг аж. Эл амьтан манай улсад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны өмнөд хэсгийн цөлд тэмдэглэгджээ. Зөвхөн соотон алагдаагыг үзэхээр жил бүр гадаадаас олон жуулчин ирдэг бөгөөд судлаачид түүнийг “Цоохор ирвэсээс дутахгүй алдартай” хэмээн тодотгодог гэнэ
2024-07-05