Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар тус аймгийн Эрдэнэбулган сумд өдөр, шөнө тасралтгүй цэвэршүүлсэн усаар үйлчлэх автомат худаг буюу цэвэр усны төв байгууллаа. Цэвэр усны төвтэй болсноор Эрдэнэбулган сумынхан төдийгүй баруун аймгууд руу зорчигчид, гадаад, дотоодын жуулчдыг цэвэр усаар хангах боломж бүрджээ.
Иргэд дээрх төвөөр үйлчлүүлэхдээ 40 литрийн бидоноос бага хэмжээтэй ямар ч төрлийн саваар ус авах боломжтой гэнэ. Мөн картаа цэнэглээд, хэрэгцээтэй үедээ цэвэршүүлсэн ус авах боломжтой юм байна.
Бэлтгэсэн: У.Сүрэн