Засгийн газар 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгож зарласан. Үүний хүрээнд говийн баавгайг үндэсний бахархалт амьтан болгож, амьдрах орчинд нь тулгамдаж буй экологи, биологийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон билээ. Уг ажлын эхлэл болгож БОАЖЯ, Баянхонгор аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” компанийн удирлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Талууд мазаалайг олон улсад сурталчлан таниулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, үе шаттай ажлууд хийх нь.
Бэлтгэсэн Н.Мишээл