Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Богдхан уулын ойн санд газар ашиглах эрхийг цуцалжээ 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Богдхан ууланд олгосон 169 405 ам метр талбайг чөлөөлж, хамгаалалтад авах боломж бүрдсэн гэнэ. Ойн тухай хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.
2023-08-24

Уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Улз гол Эрээнцав сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгджээ.
2023-08-23

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд олгогдоод байсан 169405 метр квадрат талбайн газар ашиглах эрхийг цуцаллаа

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд олгогдоод байсан 169405 метр квадрат талбайн газар ашиглах эрхийг цуцаллаа.
2023-08-23

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Улаанбаатарт өдөртөө 16, шөнөдөө 5 хэм дулаан байна. 
2023-08-23

АНУ-ын Калифорнид байгалийн хоёр гамшиг нэг дор тохиожээ

Хилари хар салхины нөлөөгөөр үүсэх байгалийн гамшгаас сэргийлэхээр муж даяараа бэлтгэж байх үед тус мужийн баруун өмнөд хэсэгт өчигдөр газар хөдөлсөн байна. Газар судлаач, доктор Люси Жонс NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Газар хөдлөлтийн төв Ожай хотод байсан. Яг энэ газарт 1932 оноос хойш тав дахь удаагаа газар хөдөлж байгаа нь анхаарал татаж байна” гэж ярьсан байна.
2023-08-22

Усны нөөцийн зөвлөлийн хурлаар Усан сангийн тухай асуудлыг хэлэлцэж байна

Монгол Улсын усны нөөцийн зөвлөлийн хурлаар Усан сангийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус зөвлөлийн шийдвэргүйгээр усны нөөцийн судалгаа, ашиглалт хийх боломжгүй.
2023-08-22

Мод усалгааны эко хувин хандивлалаа 

Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар, “Ци Шинь” сан, “Хязгааргүй байгаль” төрийн бус байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт мод усалгааны эко 300 хувин хандивлалаа. Тус төлөөлөгчийн газрынхан мод тарих үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай улсын ойн байгууллагынханд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд1000 орчим эко хувин өгчээ. 
2023-08-22

Экологийн төлөөх тэмцэл нь шинэ амьдрах орчныг сүйтгэж болзошгүй 

Биологийн задралын хог хаягдлаас ялгаатай нь хуванцар бол зөвхөн гэрлийн нөлөөгөөр асар жижиг хэсгүүдэд задардаг бөгөөд полимер бүтцийг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, молекулын түвшинд хүртэл явагддаг задрал гэсэн үг. Энэ бол аюул. Ийнхүү задарсан жижиг хэсгүүд далайн гадаргын давхаргад төвлөрнө. Далайн ургамал, амьтан үүнийг планктон буюу жижиг организмууд (бактериопланктон, зарим замаг (фитопланктон), эгэл биетэн, нялцгай биет, хавч, загасны түрс, сээр нуруугүй амьтдын авгалдай буюу зоопланктон зэрэг)-тай андууран иддэг. 
2023-08-22

"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд энэ сарын 31-нд эхэлнэ

БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаг билээ. Ковидын цар тахлын улмаас завсарлаад байсан соёлын өдрүүд энэ онд болохоор болжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд Улаанбаатар хотноо "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд болно.
2023-08-22

АРАЙ Ч ДЭЭ! Цаг агаарын мэдээллийн самбар бямба, ням гарагт “амардаг” 

“Самбар бороо, уснаас болж гацав уу, эсвэл ямар нэгэн алдаа гарав уу. Хоёр хоногийн өмнөх мэдээлэл байх юм. Та нар мэдэж байгаа юу” хэмээн тэднээс тодрууллаа. Уг самбарыг хариуцсан инженер нь “Та ням гарагт баасангийн мэдээлэл харсан байна. Зөв, зөв. Манайх амралтын хоёр өдөрт мэдээллээ сольж чаддаггүй юм. Энэ дэлгэц механик ажиллагаатай” гэлээ. 
2023-08-22

Монгол Улс 24 сая малын бэлчээрийн даацтай хэрнээ 71 сая малтай байна

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлж байгаа хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон Улсын чуулган”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2023-08-22

Түүхэн дурсгалт хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурахгүй байхыг АНХААРУУЛЛАА

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500 000, аж ахуйн нэгжийг 5 000 000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг аж. 
2023-08-22

Баян-Өлгий аймгийн сумдад хөрсний бохирдлын судалгаа хийж байна

  БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, Аймгийн засаг даргын А/368 захирамж "Цэвэр цэмцгэр Өлгий" аяны хүрээнд хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшнийг тогтоох зорилгоор 15 цэгээс нян бактерийн, 6 цэгээс хүнд металлын дээж авлаа
2023-08-21

Хөвсгөл нуураас 34.7 тонн түлш татан гаргаагүй бол Баянгол дүүргийн хэмжээний газрын ус бохирдох байсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
2023-08-21

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хагаст сэрүүн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-08-20

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна

Тэр дундаа Улаанбаатар хотынх 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер усны гамшигт үзэгдэл нэмэгдэж
2023-08-18

“Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийн семинар боллоо

4 жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний бодлого, үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотын үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын
2023-08-18

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Улаанбаатарт өдөртөө 19, шөнөдөө 7 хэм дулаан байна. 
2023-08-18