Соёлын үл хөдлөх өв соёлтой газраар аялж буй Аялагчидад экологийн цагдаагийн албанаас дараах зүйлсийг анхаарууллаа. Тодруулбал,
1. Хад чулуун дээр штрих, будгаар бичихгүй байх, тос сүү өргөхгүй байх,
2. Ойр орчимд будаа цацахгүй байх, /тагтааны сангас өөрөө хад чулууг ихээр бохирдуулдаг/
3. Хог хаяхгүй байхыг анхаарууллаа.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500 000, аж ахуйн нэгжийг 5 000 000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг аж.