БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ, БУЯНТ, БУГАТ, САГСАЙ СУМДАД ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
БОАЖ-ын Сайдын 02 дугаар албан даалгавар, Аймгийн засаг даргын А/368 захирамж "Цэвэр цэмцгэр Өлгий" аяны хүрээнд хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшнийг тогтоох зорилгоор 15 цэгээс нян бактерийн, 6 цэгээс хүнд металлын дээж авлаа.
Дээжийг аймгийн Стандарт хэмжил зүйн газрын лаборатори болон Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторид хөрсний нян, бактери, хүнд металлын шинжилгээнд хамруулна.
Хөрсний бохирдлын судалгаа, шинжилгээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн 4, 5, 6, 8, 12, 13 багууд болон Буянт, Бугат, Сагсай сумд хамрагдав.