Монгол Улсын усны нөөцийн зөвлөлийн хурлаар Усан сангийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус зөвлөлийн шийдвэргүйгээр усны нөөцийн судалгаа, ашиглалт хийх боломжгүй. Монгол улсын Усны тухай хуулийн 4,5; 4,6-р зүйлд "усны нийт нөөц, түүний ашиглах боломжит нөөцийн хэмжээг батлах үүрэг бүхий Усны нөөцийн зөвлөл Засгийн газрын гишүүн, сайдын томилсноор ажилладаг. Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын урдаа барих усны доктор, инженерүүд судлаачид оролцдог байна. Усны нөөцтэй холбоотой бүхий л шийдвэр, нөөцийн судалгаа энэ зөвлөлийн шийдвэрийг үндэслэх хуулийн заалттай. Усны нөөцийн зөвлөлийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүлж, өргөн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн чадвар бүхий гишүүдээр бүрдүүлжээ.