“Эрдэм транс” компанийнхан эсэргүүцлээ илэрхийллээ
Нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй хэд хэдэн чиглэлийн автобуснуудын урд хэсэгт өчигдөр “Түгжрэлийн сайд ажлаа өөрөө хий”, “Салбарын дарга шударга бай”, “Өвлийн хүйтэнд автобусны тоог нэмэгдүүлээгүй” зэрэг бичиг байрлуулсан байв. “Эрдэм транс” компанийнхан төр, засгийн буруутай үйл ажиллагаа, ялангуяа нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудын зохион байгуулалтгүй байдлыг ийнхүү эсэргүүцжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Очироос үүний талаар тодруулахад “Манай салбарыг хариуцдаг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарыг огцрохыг шаардаж байна.
2023-04-20
Нийслэлийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хариуцна
Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.
2023-04-19
Дагуул хотууд байгуулахаар судалж байна
Чингэлтэйн өргөн чөлөө, Шар хадны зам, Энхтайваны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, “Мишээл экспо”-гийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөж, нийтийн тээврийн автобуснууд зорчуулахаар уг хуралдаанаас шийдвэрлэв. Мөн замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх санал боловсруулахаар болжээ.
2023-04-19
М.БАЛДАНДОРЖ: 1077 орон сууц дулаална
Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцуудыг дулаалах ажил үргэлжилж байгаа аж. Уг ажлын явцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандоржоос тодрууллаа.
2023-04-19
Автобусанд дамжин суух терминалыг нэмэгдүүлэхээр санал боловсруулна
Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов.
2023-04-18
“23 байршилд дугуйн 55 км зам тавина”
Д.Сүхбаатарын талбай өнгөрөгч бямба гарагт хүүхдийн шуугиан, дугуй сонирхогчдын хөлд дарагдаж өнжлөө. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг болсон нь энэ. Гол зорилго нь дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах аж.
2023-04-17
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулдаг боллоо
Түүнчлэн “eBARILGA” цахим системд олон нийтэд хэрэгтэй 11 төрлийн мэдээллийг орууллаа. Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард вэб, аппликэйшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан билээ.
2023-04-14
Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах журмыг шинэчилнэ
Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.
2023-04-13
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
2023-04-13
“Улаанбаатар хаврын баяр” өдөрлөг эхэллээ
Үүний хүрээнд СУИС, Консерватор, КУДС, БХИС, “Сити” зэрэг өдөрлөгт оролцогч 20 гаруй сургуулийнхан төв талбайд асар засаж, үйл ажиллагаагаа танилцуулж буй юм. Зохион байгуулагчид энэ үйл ажиллагааг жил бүр өргөжүүлж, уламжлал болгохоо мэдэгдсэн. Тэд нийслэлийн Боловсролын газартай хамтарснаар төвийн зургаан дүүргийн ахлах ангийн сурагчид өдөрлөгт оролцож, урлагийн сургуулийнхны тоглолтыг үзэж сонирхсон байна.
2023-04-13
Автобусны зорчигчдыг шалгажээ
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19,854 зөрчил илэрлээ.
2023-04-12