Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

 “Сайн дурынхан”-ы хандыг сонгогчид л дарна

Тэмцэгч, дуучин, сэтгүүлч тэргүүтэй, УИХ-ын гишүүний сэнтийг зорих хүмүүсийн жагсаалт үргэлжилж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч сонгуульд нэр дэвших эрхтэй байхаар заасан. Тиймээс хүсэл нь байгаад санхүү нь хүрч буй хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой. Гэвч сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцсон болгон ялдаггүйг санах хэрэгтэй. Хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээ сонгогчид шийддэг юм.
2024-04-22

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт болно

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна
2024-04-22

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын их хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна. 
2024-04-22

 “Сейфтэй юань”-ийн эзэн Н.Хүрэлбаатар УИХ-д тухлах учиргүй

Үүнээс улбаалаад Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг бусдаасих хэмжээний мөнгө хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн тухайн үеийн УМБГ-т шалгаж эхэлсэн юм. Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарч яваад хэсэг хугацааны дараа эх орондоо ирмэгц нь цагдаагийнхан баривчилж цагдан хорьж байлаа. Түүнээс хойш УМБГ-аас хэргийг АТГ-т шилжүүлж, дараа нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болсон юм даг. 
2024-04-22

Малчны тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүн Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр (2024.04.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-04-19

Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2024-04-19

"New Image Cast" санал тоолох төхөөрөмж сонгуулийн аюулгүй байдлыг хангаж чадах уу

“Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Тодруулбал, олон нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж явдаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн идэвхтнүүд, сошиал медиа нөлөөлөгчдөд зориулсан энэхүү сургалт, хэлэлцүүлгээр сонгуулийн үеэр цахим орчны, бие махбодын болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдлэг ойлголтыг түгээв. Сургалт хэлэлцүүлгийг Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ийн экспертүүд, дотоодын мэргэжилтэн, сургагч багш нар удирдан явуулсан юм.
2024-04-19

Либертари намд зургаан нам, эвсэл санал тавьжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд гуравдугаар сарын 30-наас хойш нам шинээр байгуулахтай холбоотой хүсэлт хүлээн авахыг түр түдгэлзэхээр заасан. Хэдийгээр Либертари нам энэ хугацаанаас нь өмнө бүртгүүлэх тухай өргөдлөө өгсөн байсан ч Дээд шүүхээс “Сонгууль дуустал шинээр нам бүртгэхгүй” гэсэн хариулт өгсөн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ
2024-04-19

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 2,000 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.
2024-04-19

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар ҮХЦ-д гомдол гаргав

АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ноос үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуулийн 13.14 дэх худал мэдээлэл тараахтай холбоотой заалт нь Үндсэн хуулийн 16.16-гийн “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэснийг зөрчиж буй талаар тэд энэ сарын 12-нд цэцэд гомдол гаргасан юм байна
2024-04-19

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм.
2024-04-19

АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлнө

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
2024-04-19

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах гомдлыг хэдийд ч гаргаж болно

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцуулав.
2024-04-19

Машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-04-19

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмнэ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 1998 онд анх баталсан уг хуулийг 2006 онд нэг удаа шинэчлэн найруулж байсан аж. Манай улс уг салбарт 1993-2022 онд нийт 178.6 тэрбум төгрөгөөр 4600 гаруй төслийг санхүүжүүлж, 55 мянга орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон гэнэ
2024-04-19

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс “П… чинь” гэж хараал хэлэв

Монгол Улсын төрийн түүхэнд хоёр парламент дамжин спикерийн ажил хийж байгаа ганц хүн нь Г.Занданшатар. Тиймдээ ч түүнийг ёс зүйг эрхэмлэж, залуу гишүүддээ үлгэр дуурайлал болдог гэлцдэг. Гэвч олон нийтийн нүднээс далд түүний төрх тийм ч ёс зүйтэй нэгэн биш бололтой. Тодруулбал, өнөөдөр чуулганы индэр дээрээс гар утсаа оролдож байхдаа “П... чинь” хэмээх хараалын үг урсгажээ.
2024-04-18

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн санал хураалт явагдлаа. Хуралд оролцож буй 40 гишүүний 23 нь дэмжсэн буюу 57.5 хувийн саналаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталлаа.
2024-04-18

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийнхныг “Go Mongolia” элчээр өргөмжлөв

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламж гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд, хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлэв. Тэдэнд Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. 
2024-04-18