Монгол Улсын төрийн түүхэнд хоёр парламент дамжин спикерийн ажил хийж байгаа ганц хүн нь Г.Занданшатар. Тиймдээ ч түүнийг ёс зүйг эрхэмлэж, залуу гишүүддээ үлгэр дуурайлал болдог гэлцдэг. Гэвч олон нийтийн нүднээс далд түүний төрх тийм ч ёс зүйтэй нэгэн биш бололтой. Тодруулбал, өнөөдөр чуулганы индэр дээрээс гар утсаа оролдож байхдаа “П... чинь” хэмээх хараалын үг урсгажээ.
Энэхүү үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд байгаа юм.