Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тодруулбал, Гавьяат багш цолоор ахмад багш Ц.Даня, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор захирал М.Өлзийчимэг нарыг шагнав. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг ахмад ажилтан Д.Минжүүр, сувилагч Н.Наранцэцэг, Алтан гадас одонг ахмад ажилтан Г.Дашмаа, Я.Зина, Ц.Сэлэнгэ, Ц.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ч.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан, Хөдөлмөрийн хүндэт медалийг Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанар, ахлах нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг, үйлчилгээний ажилтан О.Мягмарсүрэн нарт хүртээлээ.
Шагнал гардуулах үеэр Төрийн тэргүүн тус төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчид 24 цагийн турш хүүхэд багачуудын төлөө хичээн зүтгэж, эцэг, эхийг нь орлон, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгааг онцлов.
Бэлтгэсэн У.Наран