Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын долоон гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн нэгдүгээр зүйлийн “автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал” гэснийг “автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал, өөдөс” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Энэ саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.