Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

“Сонгуулийн боловсрол” олгох клуб байгууллаа

Тус клуб нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зэргээр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
2023-03-24

Ж.Мөнхбатыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв

Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өгсөн хүсэлтдээ
2023-03-24

“Тусгай замын их багтаамжийн автобус”, “Сэлбэ сэргэлт” төслийг энэ онд эхлүүлэх нь

Азийн хөгжлийн банкны 655 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс
2023-03-23

Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерынд Ерөнхийлөгч зочиллоо

Т.Даргерын хүү Д.Багдаулет нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч
2023-03-23

Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгчээ. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.
2023-03-22

МАН-ын дарга УИХ дахь бүлгийн гишүүдээсээ дэмжлэг хүсжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг, чиглэл өгчээ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, “Шүүр” ажиллагааны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг энэ чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэх гэж буй бөгөөд эдгээрийг дэмжиж ажиллахыг уриалсан байна.
2023-03-21

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нарт "5Ш" ажиллагааны талаар танилцуулав

Тус сургуулийн профессор, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд сургууль дээр нь ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад талархаж байлаа. Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.
2023-03-20

Дуудсан гэрчүүдийн 53 хувь нь сонсголд оролцжээ

Сонсголын сүүлийн өдөр “Голомт” банкаар олгосон ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл, Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, мөнгөн хөрөнгийн удирдлагын талаар хэлэлцсэн юм.
2023-03-20

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авав

Оролцсон 46 гишүүний 89.1 хувь нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
2023-03-20

Мажоритар, пропорциональ хоёрыг  хэрхэн “холих” вэ 

 Сонгуулийн тогтолцоо болон улс төрийн намын санхүүжилтийн ямар хэлбэр Монгол Улсад тохирох вэ. Энэ асуултад ХБНГУ-ын Хамбургийн их сургуулийн профессор Флориан Гротц өнгөрсөн баасан гарагт хариулав.
2023-03-20

Турк рүү явсан аврах багийг Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагналаа

Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг шагнасан юм.
2023-03-18

2024 оноос хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмнэ 

Мөн дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа
2023-03-17

“888 төсөл”-ийн зээлийн талаар хэлэлцэв

Бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээл багтжээ
2023-03-17

Хоригийг хүлээж авах, эсэхийг өнөөдөр шийднэ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүлээж авахаар дэмжсэн юм
2023-03-17

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Францын “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зарлигаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ. Монгол Улс дахь Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн өчигдөр уг одонг гардуулсан юм. Гишүүн Ж.Чинбүрэн нь Монгол, Францын парламентын бүлгийн даргаар ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг нь ийнхүү үнэлснийг Францын Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
2023-03-16

Нэгдсэн төсөвт эзлэх Засгийн газрын зардлыг 30 хувь хүртэл бууруулна

Засгийн газрын зардал улсын нэгдсэн төсвийн 37 хувийг эзэлж байна. Үүнийг 30 хувь хүртэл бууруулахаа сайд Д.Амарбаясгалан онцолсон. Ингэхдээ төрийн албыг цомхон болгох ажлыг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын нийт ажиллах хүчинд эзлэх хувийг 15-д хүргэх гэнэ.
2023-03-16

“Намуудын дээд түвшний уулзалтад Л.Оюун-Эрдэнэ оролцоно”

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, төр, засгийн удирдлагуудыг шинээр томилон, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргасанд баяр хүргэлээ. Хятадын шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголын тал үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны идэвхтэй хандлагыг хадгалахын төлөө байгаагаа нотлов.
2023-03-16

ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсож, хоригийг хүлээн авахыг дэмжив

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өчигдөр 65.8 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оролцсон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэлэхдээ тус чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлов.
2023-03-16