Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, төр, засгийн удирдлагуудыг шинээр томилон, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргасанд баяр хүргэлээ. Хятадын шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголын тал үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны идэвхтэй хандлагыг хадгалахын төлөө байгаагаа нотлов. Өнөөдөр орой (өчигдөр) болох “Хятадын коммунист нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцож, олон улс, бүс нутгийн эрх баригч намуудын хамтын ажиллагаа, хоёр улсын харилцааны талаар байр сууриа илэрхийлнэ” хэмээн Элчин сайд хэлээд, “Энэ арга хэмжээний үндсэн сэдэв нь “Модернизац ба улс төрийн намуудын хариуцлага”. БНХАУ-ын дарга Си Зиньпин нээж үг хэлнэ. Дэлхийн олон орны улс төрийн намуудын удирдлага оролцоно” гэв.