Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдан баталсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүлээж авах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Өмнөх өдөр нь тус хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүлээж авахаар дэмжсэн юм. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана. Энэ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан анхны хориг билээ.