Нүүрсний хэрэгт холбогдон шалгуулж, яллагдагчаар татагдсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байсан билээ. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын даргад өгсөн хүсэлтдээ “Настай ээж минь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаармаш их явууллаа” хэмээсэн билээ. Уг саналыг нь эхлээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хэлэлцэж, чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжиж шийдвэрлэсэн. Улмаар УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, оролцсон 42 гишүүний 25-ынхньбуюу 59.5 хувийн саналаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөв.
Ингэснээр Архангай аймаг буюу УИХ-ын нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль болж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Холбогдох хуульд УИХ-ын гишүүнийорон гарсан нөхцөлд дараагийн сонгууль болохоос зургаан сарын өмнө нөхөн сонгууль явуулахаар зохицуулсан байдаг.