Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

МАН-ын "нохойд барьдаг мод" нийслэлийн авлигачдыг "балбана"

Энэ долоо хоногийн даваа гарагт хотын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хотын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал яригдсан.
2023-10-06

БЗС-гаас зээл авсан тэрбээр сайд болж дэвшлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж, баталлаа.
2023-10-06

Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж байжээ

Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан томилогдож, тангаргаа өргөлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг томилохоор УИХ-ын чуулганд танилцуулсан.
2023-10-06

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ
2023-10-04

Д.Амарбаясгалан: Автобусны худалдан авалтад нэг цэг ч тавьж оролцоогүй

Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатанд буюу тендер зарлаж сонгон шалгаруулалтыг хийх, олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус
2023-10-04

Засгийн газар: Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн (2023.10.04) хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
2023-10-04

ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн айчлал хийж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Талууд аравдугаар сарын 3-ны өдөр харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар албан ёсны хэлэлцээ хийв.
2023-10-04

Элчин Сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад ажиллажээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад томилолтоор ажиллаж, Горно-Алтайск хотын дэргэд байрлах “Манжерок” цогцолборт хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан “Эко Алтай- Байгалийн торгон утас” олон улсын чуулга уулзалтад оролцжээ.
2023-10-04

Орон нутагт орон сууц шинээр баривал татварыг 50-90 хувь хөнгөлнө

Төсвөөс санхүүждэг 15 аймгийн нэг нь Булган юм байна. Цаашид 2030 он хүртэл өөрийгөө санхүүжүүлэх арга замыг эрэлхийлсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж
2023-10-02

Ахмадын чуулганаар "Шинэ сэргэлт реформ" илтгэлээ танилцуулав

Монгол Улсын өнцөг булан бүрээс 800 ахмад оролцсон чуулганыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, "Шинэ сэргэлт реформ" илтгэл танилцуулсан.
2023-10-02

Ханх-Хатгалын чиглэлд хатуу хучилттай зам тавина 

Мөн “Манай улсын эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаардаг бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1.8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, нүүрсний худалдааг цахимжуулан, үнийг ил тод болгосноор валютын нөөц 3.9 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого баталсан дүнгээсээ 1.7 их наяд төгрөгөөр давлаа” гэсэн мэдээллийг Ерөнхий сайд өгчээ. Цаашид “Шинэ сэргэлтийн таван цагариг”-ийг хэрэгжүүлснээр бүсчлэн хөгжүүлж, аймгуудыг хооронд нь болон боомтуудыг авто замаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэх аж. 
2023-09-29

Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2023-09-28

Хуулийн хугацаанд ажлаа дуусгаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нь 

Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа, төлөвлөсөн хугацаа нь дууссан ч ажил нь удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга, байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Улмаар 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагчид үүрэг болгосон байна. Хуульд заасан хугацаандаа ажлаа хэрэгжүүлээгүй газруудын гэрээний гүйцэтгэлийг энэ сарын 30-ны дотор дүгнээд, цуцлахыг даалгажээ. 
2023-09-27

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо.
2023-09-27

Элчин сайд Э.Сарантогос итгэмжлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт итгэмжлэх захидлаа гардуулав.
2023-09-27

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
2023-09-26

Монгол Улсаас Албани Улсад хавсран суух Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Ерөнхийлөгч Баярам Бегаяд Итгэмжлэх жуух бичгээ барив.
2023-09-26

Ульхан боомтыг чиглэсэн авто замыг ирэх жилдуусгах нь 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж, “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт хийж буй бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, агаарын хөлөг зогсох перрон талбай зэргийг барих аж. Ингэснээр “Боинг 737-800”, “Embrear 145” загварын агаарын хөлөг хүлээн авах, хоёр талын оролт, гаралттай, хөөрч, буух зурвастай, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломж бүрдэх юм байна. 
2023-09-26