Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн (2023.10.04) хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт өгөх, “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх нь ээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалт, Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаар зэрэг 18 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.