Нийслэлд авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.
Үүнд:
1. Нийслэлд 5Ш ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх
2. Нийслэлийн эрх зүйн орчныг шийдэх
3. Бүтцийн цогц реформ хийх
4. Нийслэлийн амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх
5. Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах ажлууд багтаж байна.