Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж, баталлаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзсэн гэдгийг онцолж байлаа. Б.Энхбаярын хувьд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авсан байдаг. Боловсролын зээлийн сангаас зээл авсан албан тушаалтнуудын шуугиан гарах үед зээлээ төлсөн гэх мэдээллийг өгч байсан юм.
- 1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
- 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
- 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр
- Ажилласан байдал:
- 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш
- 2000-2001 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
- 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн референт,
- зөвлөх
- 2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын
- дарга
- 2006-2007 онд ХЗДХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газар
- 2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн зөвлөх
- 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга
- 2011-2014 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
- 2012-2014 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
- 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх
- 2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга