Энэ долоо хоногийн даваа гарагт хотын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хотын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал яригдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох улс төрийн шийдвэр гаргасан. Мөн улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирсан гэж үзэж, авлигын сүлжээг цэгцлэх үүргийг Х.Нямбаатарт өглөө.
Боловсрол
- 1996 онд 48 дугаар дунд сургууль
- 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
- 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
- 2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
- 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
- 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант
Ажилласан байдал
- 2000-2007 онд Орхон их сургуульд багш
- 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
- 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
- 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд