Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан томилогдож, тангаргаа өргөлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг томилохоор УИХ-ын чуулганд танилцуулсан. Ингэхдээ Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна гэдгээ онцолж байсан юм.
Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь тус аймгийн Цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн, хуульч мэргэжилтэй.
Тодруулбал,
- 1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
- 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч
- 1982-1983 онд Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба
- 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч
- 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга
- 1993-2016 онд “Дорнын говь” ХХК-ийн Захирал
- 2004-2016 онд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Захирал
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн