Ж.Уранцэцэг: Өмгөөлөгч Н.Цэцэгмаа прокурорын байгууллагаас 8 жилийн өмнө гарсан
Хэргийн оролцогч ямар хүнийг өмгөөлөгчөөрөө сонгон авах вэ гэдэг нь тухайн хүний эрхийн асуудал байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй. Гэсэн хэдий ч тус хэлтсээс хяналт шалтгалтын хүрээнд энэ асуудлыг нягталж үзсэн. Хэргийг хянахад, өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь тус хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээс эхлээд бүх шатанд өмгөөлөгчөөр оролцсон байсан. Энэ нь шүүхийн шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байна лээ. Тэгэхээр шүүхээс хэрэг буцсаны дараа өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь тухайн хэрэгт оролцож эхэлсэн гэдэг нь ташаа мэдээлэл байна.
2022-11-04