-Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллагсдын хөрөлмөрийн харилцааны нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэвэл ямар түвшинд байна вэ?
-Манай холбоо эрчим хүч, геологи, уул уурхай гэсэн гурван салбарт ажиллагсдыг эгнээндээ нэгтгэсэн. Гурван салбар нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээрээ эрчим хүч болон геологи, уул уурхай гэж хоёр салж байгаа. Эрчим хүчний салбарт ажиллагсад энэ оны тавдугаар сараас хойш эрүүл, аюулгүй ажиллагааныхаа төлөө төр, засагт үгээ хүргэж эхэлсэн. Эрчим хүчний станцуудын болон инженерийн шугам сүлжээний насжилт дунджаар 30 орчим жил болоод байна. Манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт бараг хийгээгүйн улмаас техник, тоног төхөөрөмж нь хэт хуучирсан, хоцрогдсон. Ийм нөхцөлд хүмүүс ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөлөөс шалтгаалж, 2019 оноос хойш хэрэглэгчийн үнэ тарифыг өсгөөгүй. Гэтэл станцууд болон шугам сүлжээнд хэрэглэдэг тос, тослох материал, сэлбэг хэрэгслийн үнэ нэлээд өслөө. Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу цар тахлын хямралт нөхцөлийг эрчим хүчний салбарынхан бүсээ чангалаад даван туулсан. Үнэ тарифыг өсгөхгүй байгаа учраас эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх боломж алга. Тиймээс энэ салбарынханэрүүл, аюулгүй ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Өвлийн оргил ачааллын үед осол гэмтэл гарч, түүнд нь ажилчин өртөх эрсдэлтэй нөхцөл аль хэдийн үүссэн. Хөдөлмөрийн тухайхуульд уул уурхайн ажилчдыг 14 хоногамрааж, 14 хоног ажиллуулахыг тусгасан. Үүнээс үүдэж уул уурхайн салбарт ажиллагсдын дунд цалин хөлсний маргаан их гарч байна. Монгол Улс өмнө нь “Алт”, “Нүүрс” гэх мэт экспортыг дэмжсэн олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ажилчны нийгмийн хамгаалал, цалин хөлсний асуудлыг орхигдуулж ирсэн байдаг. Тухайлбал, ажилчны ажил, амралтын хуваарийг уул уурхайн компаниуд өөрийн дотоод дүрэм, журмыг баримталсан нэрийн дор үзэмжээрээ зохицуулж ирсэн. Үүнийг дагаад нийгмийн сөрөг үзэгдэл гарах боллоо. Олон жил уурхай руу ирэн, очин ажилласан хүний гэр бүлд заавал асуудал үүсэж байна. Жилийн дөрвөн улирлын гурвыг нь уурхай дээр өнгөрүүлсэн гэр бүлийн амьдрал тогтвортой байх боломжгүй. Уул уурхайн салбарт ажиллагсдын дунд гэр бүл салалт маш их байна гэсэн судалгаа гарсан. 100 мянган өрх толгойлсон эмэгтэй бийгэж үзвэл жилд 10-17 мянган гэр бүл салж байна гэж үзэж болно. Уурхайчид хэт хүнд хөдөлмөр олон цагаар хийдэг учраас гэртээ ирж, амрах хугацаагаа үр ашиггүй зарцуулах, хэт их ядарснаас болоод үйлдвэрлэлийн осолд өртөх, сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэж амиа хорлох тохиолдол гарч байна. Өмнөговь аймгийн Засаг дарга уурхайчдын дунд амиа хорлох үзэгдэл гарах болсон нь анхаарал татаж буйг хэвлэлд ярьсан байна лээ. Уул уурхайн салбар нийт экспортын 93, улсын төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлдэг болсон. Гэтэл энэ салбарын өгөөж улсын төсөвт төвлөрүүлж байгаа мөнгө шигээ уурхайчны гэр бүлд үр өгөөжтэй биш байна. Уул уурхайн салбарын ажилчид хүнд хөдөлмөр эрхлээд, түүнтэйгээ дүйх хэмжээний цалин хөлс авахгүй байх тохиолдол бий. Манай холбоо энэ бүгдийг засаж, залруулахаар ажиллаж байна.
-Үйлдвэрчний эвлэл гэхээр олон нийтэд ажиллагсдын цалинг нэмүүлэхийн төлөө жагсдаг байгууллага гэсэн ойлголт төрдөг болов уу. Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин нэмэх хэрэгтэй гэж шаарддаг учраас тэр. Тэгвэл үйлдвэрчний эвлэл гишүүдийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдалд санаа тавих үүрэгтэй. Та түрүүн эрчим хүчний салбарынханэрүүл, аюулгүй нөхцөлд ажиллах боломж алга гэсэн. Үүнийг илүү тодруулж яриач. Эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллах нь өндөр цалингаас илүү чухал шүү дээ.
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага Монгол Улсад үүсээд 100 орчим жил болж байна. Эхний 70 жил нь социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үе. Оросын дээр үеийн кинонд үйлдвэрчний эвлэлийн тухай мөнгө хураадаг ч юм уу, шагнал урамшуулалд тодорхойлж, цалинг нэмүүлэхбайдлаар гардаг. Үйлдвэрчний эвлэл өмнө нь ийм л байд лаар ажиллаж ирсэн юм болов уу гэж шүүмж лэлтэй талаас нь хардаг. Олон нийт ч үйлдвэрчний эвлэлийг иймэрхүү байдлаар төсөөлдөгбайх. Үйлдвэрчнийэвлэлийн талаарх үзэл, хандлага өнгөрсөн 30 жилд өөрчлөгдөөгүй шалтгааныг хөдөлмөрийн харилцааны хөгжилтэй холбож ойлгож болно. Одоо л ажил олгогч болон ажилчин хоёр хөдөлмөрийн зах зээлээс хэрхэн бие биеэ олж, цаашдаа ямар харилцаа үүсгэх талаарх ойлголт төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа зах зээл өндөр хөгжсөн орнуудынх шиг гэрээний эрх зүйд тулгуурласан зарчим руу шилжиж байна гэсэн үг. Боловсрол, эрүүл мэнд гэх мэт төрийн оролцоо давамгайлсан салбаруудад хуучин тогтолцоо нь хэвээр, хөдөлмөрийн харилцааны соёл нь төдийлөн шинэчлэгдэж чадахгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн олонх нь төрийн хамаарал бүхий салбарт ажилладаг. Хувийн хэвшлийн салбарт үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл бага. Тиймээс гэрээний эрх зүйд тулгуурласан хөдөлмөрийн харилцааны соёл олон нийтэд түгэхгүй байна гэж боддог. Эрчим хүчний салбарт ажиллагсдын хувьд яривал, хүний хамгийн чухал эрх өндөр цалин биш. Хамгийн чухал эрх нь амьд явах. Монголын төр хүний амьд явах эрхийн өмнө хариуцлага хүлээсэн үү гэвэл хүлээсэн. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна, хүн бүр амьд явах, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж Үндсэн хуульдаа тусгасан. Гэтэл төрөөс эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд бага түвшинд барьж ирлээ. Эрчим хүчний компаниуд байнга алдагдалтай ажиллаж байгаа учраас хөрөнгө оруулалт хийхгүй байна. Тиймээс дэлхий нийтийн гол ярьдаг болсон эрүүл, аюулгүй ажлын байр, зохистой хөдөлмөрийн тухай ярих боломж алга. Энэ алдаа дутагдлыг салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хараад, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэх, ажил ол гогчийг эдийн засгийн чадавхтай байхыг дэмжих, эрүүл, аюулгүй ажлын байрыг эрчим хүчний салбарт бий болгох зорилго тавьсан. Статистикийн судалгаанаас харахад эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээсээ 9.7 жилээр богино насалж байна. Эрчим хүч, геологи, уул уурхай салбарт голдуу эрчүүд ажилладаг. Эдгээр салбарт ажиллагсдын 23 хувь нь л эмэгтэй гэсэн судалгаа гарсан байна лээ. Эрэгтэйчүүдийн тал хувь ньтэтгэвэрт гарахаасаа өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Тэд мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд сар бүр цалингийнхаа 2.8 хувийг төлдөг. Гэвч үр шимийг нь хүртэж чадахгүйгээр нас барж байна. Энэ нь хөдөлмөрийн эрүүл мэнд чухал байгааг харуулдаг. Үүнд анхаарал хандуу лахын тулд ажил олгогч эдийн засгийн чадавхтай байх ёстой. Ногоон эдийн засаг, ногоон эрчим хүч гэж ярих болсон. Үүн шиг эрүүл, аюулгүй, ногоон ажлын байр бий болгох шаардлагатай юм. Ийм нөхцөлтэй болохын тулд эдийн засгийн чадавх, тодорхой хэлбэл мөнгө хэрэгтэй.
-Уул уурхайн салбарт ажиллагсдын дунд гэр бүл салалт их байгаа гэсэн нийгмийн асуудлыг та хөндлөө. Ажилчид уурхай руу ээлжээр олон хоног явж ажилладгаас үүдсэн гэж дүгнэж байна. Тэгвэл үүнийг хэрхэн засаж, залруулах вэ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн. Үүнээс өмнө уул уурхайн салбарт ажил, амралтын тэнцвэртэй байдал алдагдсан гэж бид дүгнэдэг. Дотоод журмаараа зохицуулж байгаа нэрийн дор уурхайчныг олон цагаар ажиллуулах тохиолдол байнга гардаг байсан. Цар тахлын үед нэг ажилчныг 60 хоног ажиллуулсан тохиолдол гарч байх жишээтэй. “Оюутолгой” компанийн гүний уурхайн шөнийн ээлжид ажиллаж буй хүн өвлийн цагт нар үзэхгүй 60 хоног ажиллана гээд бод. Тэр хүний сэтгэл зүй яаж өөрчлөгдөх вэ. Маш аюултай. Дэлхий нийт хүн ажлын мал биш, гэр бүлтэй, нийгмийн бусад хэрэгцээгээхангах цаг завтай байх ёстой гэж үзэх чиг хандлагатай болсон. Энэ хандлагын дагуу уурхайчдын ажил, амралтын хуваарьтэгш байх нөхцөлийг бид анх 2019 онд хөндөж тавьсан. Хоёр жилийн дараа Хөдөлмөрийн тухай хуулийг баталсан. Уг хуульд уурхайчин 14 хоног амраад, 14 хоног ажиллах зохицуулалт тусгасан юм. Өмнө нь уурхайчдыг өндөр цалинтай гэдэг байсан. 21 хоног ажилладаг байсан учраас өндөр цалин авах нь аргагүй. Хуульд 14 хоног ажиллуулах заалт оруулснаар уурхайчдын цалин нь багассан гэсэн гомдол гарч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар уурхайчдын цалин багассантай холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 12 цаг ажилладаг уурхайчны цалинг бодох доо наймыг нь ажлын үндсэн, дөрвийг нь илүү цагаартооцохсанал гаргасан. Бид ийм болгуулахаар тэмцсэн. Үүний үр дүнд салбарын яамнаас ажлын хэсэг байгууллаа. Олон улсын хөдөлмөрийн конвенцод ажлын цаг найм байна гэж заасан. Нийгмийн болон биологийн хэрэгцээнээс нь хамааруулаад хоногийг гурав хуваасан байдаг. Хүн найман цаг ажиллаад, найман цаг амраад, бусдад нь нийгэм, соёлын хэрэгцээгээхангах шаардлагатай гэж гаргасан энэ конвенц 100 жилийн нүүрийг үзжээ. Хэдий хэмжээний цалин авч байна вэ гэхээсээ илүү хүн хоногт хэдэн цаг ажиллах ёстой вэ гэсэн суурь зарчмаа харах ёстой. Хүнд нөхцөлд хэт олон хоног, цагаар ажиллах нь алсдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Уурхайчдад үүнийг ойлгуулах хэрэгтэй юм. Ур чадвартай ажилтан нь эрүүл мэндийн шалтгаанаас ажлаа хийх боломжгүй болбол ажил олгогч шинэ хүн бэлтгэх гэж зардал гаргана. Энэ талаас нь бас харах хэрэгтэй. Ажил олгогчид ч хөдөлмөрийн одоогийн үнэлэмжээ эргэж харах хэрэгтэй гэж бодож байна.
-Барууны стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой”, “Энержи ресурс” гэх мэт цөөн компани уурхайчдад өндөр цалин, хангамж өгч, эрүүл, аюулгүй ажлын байраар хангадаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг баримталж ажилладаг. Тэгвэл манай ихэнх уурхай эрүүл, аюулгүй ажиллах хөдөлмөрийн харилцааны нөхцөл муутай. Үүнийг хэрхэн сайжруулах вэ?
-Уул уурхайнкомпанийнбодлогоньолборлож буй ашигт малтмалын төрөл, түүний зах зээлд борлуулж буй үнэ, гадаадын хөрөнгө оруулагчдын өөрийн улсынх нь хөдөлмөрийн харилцааны соёл гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг. Энэ оны “Уул уурхайн долоо хоног” чуулга уулзалтад оролцогчид уул уурхайн салбарыг нэг гараар удирдах боломжгүй гэдгийг маш сайн ойлгосон болов уу. Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгож чадахгүй байгаа уурхайнуудын нөхцөлийг нийгмийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлснээр сайжруулах боломжтой гэж хардаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг мөрдүүлж, олон улсад мөрдөж буй эрх зүйн хэмжээ, стандартуудыг тэр уурхайнуудад нэвтрүүлэх хэрэгтэй. Цөөн хүнтэй аж ахуйн нэгж өндөр өртөгтэй стандарт, соёлыг нэвтрүүлэхэд төвөгтэй. Хөдөлмөрийн аюул гүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001:2018 стандартыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага маш энгий нээр цөөн ажилчинтай аж ахуйн нэгжид тохируулж, хялбаруулсан байдлаар гаргасан. Үүнийг нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон орчуулсан байна лээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой. Үүнтэй ажилчин, ажил олгогч, төр, засаг гурав санал нийлнэ гэж бодож байна. Учир нь эрдэнэт хүний амийг юутай ч зүйрлэж болохгүй. Тэгэхээр гурван талын зорилго нэг гэсэн үг. Иймээс хөдөлмөрийн аюул гүй байдал, эрүүл ахуйн стандартыг уурхайнуудад мөрдүүлэх хэрэгтэй. Стандарт соёлыг төлөвшүүлэх, хандлагаа өөрчлөхийн тулд хамтын ажиллагаа чухал. Тиймээс уул уурхайн компаниуд Монголын ажил олгогч эздийн нэгдсэнхолбоотой хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Манай холбооны зүгээс энэ сард багтаан эрчим хүч, уул уурхайн салбарын ажил олгогч ба ажилчдын төлөөллийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийнболон Эрчим хүчний яамны дэргэд салбар зөвлөлөө байгуулна. Салбар зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх бодолтой байгаа. Төр, засгийн болоод нийгмийн институцүүдийн зорьж буй, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьд байх эрхийг хүндэтгэсэн хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлж, ажилтан, ажил олгогчийн хандлагыг өөрчлөхийн төлөө тууштай ажиллана. Ажилчин хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээ өмсөөгүйгээс болж торгуульдаг, цалин хасуулдаг байсан. Ийм хандлагаас үүдсэн үү, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээ хүнд харуулахын тулд өмсдөг байдал уурхайн ажилчдын дунд анзаарагддаг. Тэр хүний амь нас, эрүүл мэнд өөрийнх нь л өмч. Эрүүл мэнд нь муудвал өрхийнх нь санхүү доголдоно. Хөгжлийн бэрхшээлтэй болбол орлого нь буурна. Эрүүл мэнд бол таны өмч юм. Таны эрүүл мэндийг хамгаалахын тулд хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл өмсүүлж, хордлого тайлах бүтээгдэхүүнээр хангадгийг ойлгох хэрэгтэй. Хуучин хөдөлмөр хамгаалал гэж ярьдаг байсан. Хөдөлмөрийг хамгаална гэсэнойлголт төрж байгаа биз. Хөдөлмөр бол амьгүй юм. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж ярьдаг болсон. Тэгвэл одоо хөдөлмөрийн аюулгүй байдал биш юм байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд чухал гэсэн хандлага руу шилжлээ. Энэ нь хүн хөдөлмөр эрхлэхдээ эрүүл мэндээрээ хохирохгүй байх ёстой гэсэн ойлголт юм.
-Уул уурхай, эрчим хүчний зарим компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт соёлыг нэвтрүүлэх ажлыг зардал гэж хардаг. Стандарт соёлыг нэвтрүүлэх нь тухайн компанид ирээдүйд эдийн засгийн үр өгөөжөө өгөх юм биш үү?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар есдүгээр сард нийгэм, эдийн засгийн долоон салбар чуулсан. Уул уурхайн салбарын чуулга уулзалтад тавьсан итгэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд нэг ам.доллар зарцуулбал, алсдаа дөрвөн ам.долларын үр ашиг өгдөг гэж дурдаж байна лээ. Нөгөө талаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, соёлыг нэвтрүүлж ослоосурьдчилан сэргийлчихвэл ажилчинд тэтгэмж олгох, торгууль төлөх зардал компаниас гарахгүй. Хүнийг нас барьсны дараа хэчнээн мөнгө зарцуулсан ч босож ирэхгүй. Хүний тайруулсан хөл ургахгүй. Тиймээс хөдөлмөрийн эрүүл мэндийг хаана хаанаа машид чухалчлах хэрэгтэй.