“Бадрангуй алдарт” тодотголтой Багшийн сургууль байгуулагдсаны 100 жилийн ой хэдхэн хоногийн өмнө болж өнгөрлөө. Ойг угтсан, үүнд зориулсан олон арга хэмжээ болсны нэг нь “Багшийн сургууль 100” хэмээх зузаан номын нээлт байсан юм. Энэ номыг санаачлан, бүтээгч нь тус сургуульд 2006 оноос эхлэн түүх, нийгмийн ухааны багш, сургуулийн захирлаар нь 2017-2022 онд ажилласан, доктор Ц.Дэлгэрсайхан. Ингэхдээ бүлэг тус бүрт чиглэл, чиглэлийн эрдэмтэн, багш нарыг оролцуулан, зөвлөхөөр ч“дайчилжээ”. Тэрбээр санаачлагчийн хувьд ажлаасаа чөлөө авч байгаад уг бүтээлээ“нухаж”, амжуулсан байна. Сургуулийн түүхийг мэдэх ахмадуудтай толгой дараалан уулзсан аж. Улсынхаа болон ОХУ-ын Улаан-Үд хотын төв архивыг “онгичиж”, шаардлагатай бүхий л баримтыг цуглуулсан гэнэ. Зураг гэхэд 35 мянгыг базааснаас номд 517-г нь багтаасан байна. Яагаад ийнхүү хичээнгүйлэн зүтгэсэн бэ гэхээр одоогоос таван жилийн өмнө сургууль байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэх үеэр шинэ үеийн Монголын боловсролын ууган байгууллагын талаар мэдэхээс мэдэхгүй хүн олон болохыг анзаарчээ.
-Багшийн сургууль одоо бол МУБИС-ийн бүрэлдэхүүн найман сургуулийн нэг гэж ойлгодог. Ямар, ямар мэргэжлээр оюутан төгсгөж байна вэ?
-Тийм ээ, та зөв ойлголттой юм байна. Бага ангийн багш, дуу, хөгжмийн багш бэлтгэх гэсэн хоёр үндсэн хөтөлбөртэй. Энэ хичээлийн жилд 2000 гаруй оюутан бакалавр болон магистрын түвшинд суралцаж байна.
-Сургуулийн онцлогийг товчоор хэрхэн тодорхойлох бол?
-Сурагчдад бүх хичээлийг зааж, боловсрохуйн эхлэл, суурийг тавьдаг багш нарыг бэлтгэдгээрээ онцлог. Мөн хөгжмийн хичээл заах, хүссэн хүн бүр сурч чаддаггүй мэргэжлээр багш бэлтгэн төгсгөдгөөрөө онцлог. Засгийн газраас явуулсан судалгаагаар хамгийн эрэлттэй мэргэжил бол бага ангийн, мөн цэцэрлэгийн багш гэдэг нь харагдаж буй. Тэгэхээр Багшийн сургууль боловсролын салбарт төдийгүй нийгэмд ямар байр суурь, нэр хүндтэй байгууллага байх нь тодорхой. Гэтэл бодит байдалд иргэд төдийгүй төрийн байгууллагуудын түшмэдийн түвшиндч энэ нь МУБИС-ийн салбар төдий буюу жижиг сургууль юм гэсэн ойлголт байдаг юм билээ. Бид сургуулиа 100 жилийн ойгоор нь Д.Сүхбаатарын одонд тодорхойлсон. 1943 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олгож байсан төр 100 жилээр нь Д.Сүхбаатарын одон өгөх байх гэж тооцоолсон юм. Бүх багш, оюутнаар гарын үсэг зуруулаад материал илгээгээд хариу хүлээгээд байтал ирдэггүй. Тэгэхээр нь тэсэлгүй ЕрөнхийлөгчийнТамгын газрын Шагналын тасагруу ярилаа. Гэтэл нэгэн албан тушаал тан нь“Багшийн дээдийн хойно, баруун тийш хараад байдаг, бага ангийн багш бэлтгэдэг сургууль мөнбиздээ” гэсэн юм. Тэр даруйгаас энэ сургуулийг аль аль түвшинд мэдэхээ байсан юм байна, түүхэн гавьяаг нь ойшоохоо больжээ гэсэн ойлголт авсан л даа. Төр, засагт ажилладаг хүмүүс залуужаадтэр үү, эсвэл улс төрийн уур амьсгал давамгайлдаг болсон уу, зөвхөн боловсролын төдийгүй бусад салбарын түүхийг мэддэггүй болсон санагдаж байгаа юм.
-Тэгвэл “Бадрангуй алдарт” хэмээн тодотгодог Багшийн сургууль гэж чухам ямар байгууллага юм бэ?
-Манай улсад орчин цагийн багш бэлтгэх сургууль байгуулах үүсгэл санаачилга Богдхаант Монгол Улсын үе буюу1912 оноос гарсан юм билээ. Тэгснээр төрийн, иргэний сургуулиуд бий болж, бага, дунд сургуулийн танхимын дүрэм баталсан. Ардын хувьсгалын дараахан 1922 онд Багш нарын түр цагийн сургуулийг анхлан байгуулсан нь Багшийн сургууль. Энэ нь Оюутны сургууль, Багш нарыг бэлтгэх сургууль нэртэйгээр өргөжин хөгжиж, улмаар 1942 онд МУИС байгуулагдах хүртэлх хугацаанд манай улсын гэгээрэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны тулгуур төв байжээ. Эдгээр салбарын алдартан, гавьяатнууд бүгд Багшийн сургуулиас төрсөн. Тэгэхээр улс эх орны хөгжил, дэвшил хийгээд Монголд шинэ цагийн багш бэлтгэх, соён гэгээрүүлэх үйлсэд түүхэн гарамгай үүрэг гүйцэтгэсэн боловсролын ууган байгууллага бол Багшийн сургууль мөн байгаа биз. Мөн гэдгийг баримт, нотолгоонд тулгуурлан гаргаж ирлээ.
Багш нарыг бэлтгэх түр цагийн сургууль гэж нэрлэн үүсгэн бий болгоод хичээл, сургалтыг 1922 оны намрын адаг сарын шинийн 1-нд эхлүүлсэн юм билээ. Байгуулах тушаал, шийдвэр хэзээ гарсан нь тодорхойгүй байсан. Судалсаар байгаад1922 оны долдугаар сарын 29-ний Ардын Засгийн газрын 33 дугаар хурлын тогтоолоор уг сургуулийг байгуулъя гэсэн шийдвэр гаргасныг олж мэдсэн. Социализмын үед бичигдсэн зарим номдүүнийг дөрвөн сарын курс байсан гэсэн нь бий. Гэтэл дөрөвхөн сарын курс гэж чамлахааргүй сургалт явуулж байжээ. 1923 онд батлан мөрдөж байсан сургалтын төлөвлөгөөг нь олсон л доо. Түүнд одоогийн их, дээд сургуульд судлах сургалтын төлөвлөгөөний бүтцийн сууриуд байна. Анхдагч багш нар, удирдлагууд нь буриадууд гол дуу байсан. Яагаад гэхээр манай улсад багш бэлтгэх хэмжээний том сургууль байгуулсан түүх үгүй учраас Эрхүү хотод Европын сургалтаар бэлтгэгдсэн, Өрнийн боловсролтой багш нараас урьж багшлуулж байжээ.
-Анхны жилүүдэд ямар, ямар мэргэжлээр сурган төгсгөж байсан тухай мэдээлэл хангалттай олсон уу?
-Багшийн сургуульдзөвхөн бага ангийн багш бэлтгэж байсангүй. Хоршооны, эдийн засаг чийн, хуульчийн анги байсан. Тэрчбүү хэл, казахиргэдэд зориулсан ангитай байжээ. Бас манай оронд олноор амьдарч байсан хятад, орос иргэдийн эрх ашигт нийцүүлэн хятад, орос хэлний багш бэлтгэх анги ч байгуулсан. 1929 онд дунд ангийн 16 багш бэлтгэснийг нотлох архивын баримт бий. Энэ тухай боловсрол судлалын эрдэмтэд төдийлөн мэддэггүй юм байна. Дундангийн багшийг 1930-аад оны сүүлчээс бэлтгэж эхэлсэн гэж зарим ном бүтээлд дурдсан байдаг. 1940-өөд оны эхэн үед сургуулийн өмнөх насны хүүхдэд зааж сургах, өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн багшийн ангитай ч байжээ. Эндээс үзэхэд 1934 онд Д.Цэвэгмидгуай дуу зохиохдоо “Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн Бадрангуй алдарт Багшийн сургууль” гэж шүлэглэсэн нь аргагүй оносон дүгнэлт гэлтэй. Тэгэхээр түрүүнд дурдсанчлан 1942 онд МУИС байгуулагдах хүртэлх хугацаанд манай улсын соёл, гэгээрлийн төв нь Багшийн сургууль байжээ.
-Соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийг олноор төгсгөсөндөө.
-Тиймээ. Тухайн үеийн театр, урлагийн одод бүгдэндээс төрөн гарсан. Ардын жүжигчин Е.Гомбодорж, Ө.Рэнцэнноров, Д.Цэрэндулам гуай, кино найруулагч Д.Жигжид, Д.Гомбосүрэн нарын найман уран бүтээлчийг сургуулиа төгсөөгүй байхад нь театрт жүжигчнээр авсан. Монголын анхны “Норжмаагийн зам” дуугүй киног 1935 онд Багшийн сургуульд багш байсан Т.Нацагдорж бүтээсэн. Бага Нацагдорж гэдэг шүүдээ. Тэрбээр кинондоо Лэгжмаа, Ханд гэдэг хоёр оюутан шавиа тоглуулсан түүхтэй. 1930-аад оны дунд үед Багшийн сургууль дуран зохиолын бүлгэм ажиллуулж байсан тухай Д.Цэвэгмид тэмдэглэсэн байсныг архивын баримтаар гаргаж тавьсан. Тэгэхээр энэ сургуульд манай улсын шилдэг сэхээтнүүд, зохиолчид сурал цаж төгсөн, ажил, амьдралын гараагаа эхлүүлжээ. Ц.Цэдэнжав гэдэг яруунайрагч тухайн үед Их Нацаг дорж шиг “Миний нутаг” гэдэг шүлэг бичмээр байна гээд туурвисан бүтээл нь энэ байна. “...Цэлмэг залуунасныхаа гал дөлөөр бадарч, сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чиний төлөө үхье гэж чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм” хэмээх мөртүүдийг бид сайн мэддэг. Тэгсэн хэрнээ хэн, хэзээ бичсэнийг нь анзаардаггүй, асууж сурагладаг нь ч ховор. Гэтэл Багшийн сургуулийн төгсөгч бичсэн байдаг. Гэх мэтчилэн дурдаад байвал Монголын томоохон элитүүдэнэ сургуулиас л төрөн гарсан. Их зохиолч Д.Нацагдорж бас Багшийн сургуульд багшилж байжээ. Энэ тухай Д.Сэнгээ гуайн дурдатгалд бий. Мань хүн Багшийн сургуульд яах гэж орсон бэ гэхээр Их Нацагдоржийг харъя, түүн шиг зохиолч болъё гэж хөдөөнөөс иржээ. Сонирхолтой түүх ярья. Д.Сэнгээ хөдөөнөөс ирмэгцээ Багшийн сургуульруу ирээд“Нацагдоржтой уулзъя” гэхэд нь жижүүр эмэгтэй түүнийг Бага Нацагдоржруу аваад очжээ. Тэгэхэд нь уулзмагцаа “Та ном зохиол бичдэг үү” гэж асуухад багш “Жаахан оролддог оо” гэжээ. Тэгэхээр нь “Та, “Миний нутаг”-ийг бичсэн Нацагдорж мөн биз дээ” гэж асууж л дээ. Хэнийг хайгаад байгааг нь ойлгосон багш “Тэр хүн чинь маргааш танай ангид хичээл заана даа” гэж гэнэ. Үнэхээр маргааш нь Их Нацагдорж тэр ангид Монголын түүхийн хичээл оржээ. Өнөөх гаансаа барьчихсан явах юм гэнэ. Тэгэхээр он, цагийн тухайд 1935, 1936 оны үе юм шиг. Ийм түүх байна. Энэ бүхнийг нуршдагийн учир нь “Бадрангуй алдарт” Багшийн сургууль гэж чухам ямар байгууллага байв, түүхэн замнал, боловсролын салбар дахь гавьяа нь юувэ гэдгийг бага ч гэсэн тодруулах гэснийх юм. Хүмүүс Багшийн сургуулийнхнаас хөгжмийнхнийг сайн мэддэг санагддаг. Алдарт хөгжмийн зохиолчид, онолчидэнэ л сургуулиар дамжиж боловсорсны дараа буюу хөгжмийн багш мэргэжилтэй болж, ажил, амьдралын гараагаа эхэлснээс хойш тухай, тухайн чиглэлээр дээд боловсрол эзэмшихээр голчлон хойд хөршийг зорьсон байдаг. Алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, Б.Бямбабаяр нарын дуунууд яагаад гоё байдаг вэ гэхээр багш хүний сэтгэлээс гарсан бүтээлүүд болохоор хэн хүн дойр, сэтгэлээс сэтгэлд, зүрхнээс зүрхэнд хүрсэн ая, аялгуутай байдаг юм болов уу гэж боддог.
Товчхондоо, Багшийн сургууль маань байгуулагдсан цагаасаа эхлэн 100 жилийн түүхэндтөрөл бүрийн чиглэлдмэргэжилтэн бэлтгэж ирсэн, одоогийн МУБИС-ийн бүтцийн сургууль болох хүртлээ техникумын статустай буюутусгай дундболовсрол бүхий мэргэжилтэн бэлтгэж байсан манай улсын боловсролын ууган байгууллага, эрдэм, соёл, гэгээрлийн эх уурхай юм аа.
-Сургуульдаа 16 дахь жилдээ багшилж буй, таван жилд нь захирал нь ч байсан та сургуулийн бодлого, зорилгын тухайд учир дутагдалтай, засаж залруулмаар зүйл ажиглаж байдаг болов уу?
-Сургуулийн гэхээс илүүтэй боловсролын тогтолцоо талд дэвшүүлмээр саналууд байдаг. Тухайлбал, бага ангийн багш гэдэг нэр томьёог өөрчлөх цаг болсон санагддаг. Эх боловсролын багш гэсэн санаа, агуулга шингээсэн байдлаар, олуулаа хэлэлцвэл ямар вэ, шийдэлд хүрнэ дээ гэж боддог.
Манай сургуулийн байр хуучирсан, 1962 оны уг барилга, бүхийл талаараа эрсдэлтэй болсныг 2015 онд МХЕГ-аас сэрэмжлүүлсэн юм. Тухайн үед 900 оюутны багтаамжтай өргөө барьж өгчээ. Одоо ачааллаа даахаа больсон тул төрөөс анхаарч, 100 жилийн настай ууган сургуулиа одоо байгаа газарт нь өндөр гоё байшинтай болгож өгөх боловуу гэж бас бодож байна.