Нүүрсний экспортын төлөвлөгөө биелжээ
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ сарын 3-ны байдлаар 146 899 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 бензиний 3835 (23 хоногийн), АИ-92-ын 44 638 (36), АИ-95-ын 3370 (25), дизелийн түлшний 88 054 тоннын (35) нөөцтэй байсан гэнэ. Улаанбаатарын хэмжээнд 85 920 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Эл нөөцийн305 тонныг нь А-80, 28 487 тонныг нь (30 хоногийн) АИ-92, 2227 тонныг нь (31) АИ-95, 47 923 тонныг нь (40) дизелийн түлш эзлэв. Манай улс 2023 он гарснаас хойш 1.43 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
2023-08-09
Гадаад валютын нөөц 3.82 тэрбум ам.долларт хүрэв
Эргэн сануулахад, уг нөөцийн хэмжээ 2023 оны эхний сард 3.55, дараагийн сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69, тавдугаар сард хамгийн өндөр буюу 3.89, зургадугаар сард 3.81 тэрбум “ногоон” байсан юм. Төвбанк зургадугаар сард гадаад валютын найман удаагийн ээлжит дуудлага худалдаагаар хамгийн багадаа 30, ихдээ 60 гээд нийт 381 сая ам.доллар нийлүүлжээ. Тэгвэл өмнөх сард зургаан удаагийн дуудлага худалдаагаар 43.4- 80.2 сая гээд нийт 363.6 сая “ногоон” нийлүүлснийг статистикаас харж болохоор байв.
2023-08-09
“Цемент шохой” ТӨХК 370.2 тэрбум төгрөгийн өртэй
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн тайлангаа нээлттэй танилцуулж байна. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн нийт хөрөнгө 299.6 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бол нийт өр нь 370.2 тэрбум төгрөгт хүрчээ.
2023-08-08
Хар морь талбайд өндөр агууламжтай алтны хүдэржилт байх боломжтой
Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд хайгуулын хөтөлбөрийг “Эрдэнэ Ресурс” Девелопмент Корпораци хэрэгжүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Хайгуулын хөтөлбөрийн үр дүнд өндөр агуулгамжтай алтны хүдэржилт байх боломжтой гэх дүгнэлт гарчээ.
2023-08-08
Төвбанк 8.5 тонн үнэт металл худалдан авчээ
Төвбанк өнгөрсөн сард 1.17 тонн үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ оны эхнээс өссөн дүнгээр 8.5 тонн үнэт металл худалдан авсан дүн гарсан байна. Тодруулбал, нэгдүгээр сард 519.8, дараа сард нь 701.2, дөрөвдүгээр сард нь 998.7 кг-ыг авсныг статистикаас харж болохоор байв. Тэгвэл гуравдугаар сард эл дүн 1.01, тавдугаар сард 2.41, дараа сард нь 1.69 тоннд хүрсэн гэнэ. Энэ жилийн эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9, Баянхонгор дахь хэлтэс нь 536.6 кг үнэт металл авсан аж. Тус банк эл таваарын үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тооцдог бөгөөд өмнөх сард нэг грамм алтыг дунджаар 215 352 төгрөгөөр худалдан авчээ.
2023-08-08
“Амгалан дулааны станц”-ын өргөтгөлийн ажлыг энэ онд дуусгана гэв
Ингэснээр Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцын шинэ хорооллуудыг дулаанаар хангана хэмээж байв. Дээрх станцыг 348 МВт-ын хүчин чадалтайгаар 2015 оны арваннэгдүгээр сарын эцэст нээснээр Улаанбаатарын зүүн бүсийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдсэн талаар тухайн үед мэдээлж байсан юм.
2023-08-08
Монголбанк долдугаар сард 363.6 сая ам.доллар нийлүүлжээ
Долдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар өссөн дүн болж байгаа бол оны эхнээс 12.6 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 32.96 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2023-08-08
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 36 хоногийн нөөц байна
Улсын хэмжээнд наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 146,899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,835 тн буюу 23 хоногийн, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36 хоногийн, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25 хоногийн, ДТ 88,054 тн буюу 35 хоногийн, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй.
2023-08-08
Нүүрсний борлуулалт 3.1 дахин өслөө
Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 13.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь 2022 оны мөн үеийнхээс 34.5, импортод зарцуулсан хөрөнгө 5.02 тэрбумд хүрсэн нь 5.5 хувиар өссөн дүн болжээ. Улмаар экспортын дүн импортынхоос 3.6 тэрбум “ногоон”-оор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.
2023-08-08
Арилжааны таван банк хөрөнгийн захаас 302 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ
2023 оны эхний хагас жилд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк нь 2023 оны зургадугаар 30-ны өдрөөс өмнө нээлттэй компани болох үүрэг хүлээсний дагуу эдгээр банкууд нь олон нийтэд хувьцаагаа санал болгож, нийт 302.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр олон нийтэд нээлттэй компани болсон.
2023-08-08
МХБ-ийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрчээ
Монголын Хөрөнгийн бирж 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 5.0 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ. Улсын төсөвт нийт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн байна.
2023-08-08
Шинээр туршин тариалж буй “Юнион”, “Лидер 80” элит үрийг танилцууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ургац хураалт, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт ажиллах үеэр Төв аймгийн Эрдэнэсант суманд “Буянт төв” ХХК-иас зохион байгуулсан талбайн өдөрлөгт оролцож, тариаланчидтай уулзан санал солилцсон юм.
2023-08-07
Залуу малчид туршлага судалжээ
Улирал үл харгалзан гидропоник буюу хөрсгүй технологиор гэрийн нөхцөлд улаан буудайн соёолж тариалж, малаа тэжээдэг төдийгүй өвөл нэгдүгээр сард мал тарга хүч сайтай үед нь төлөө хүлээн авдаг онцлогтой аж. Мөн танхимын сургалтаар залуу малчдад мал аж ахуйн бизнес, маркетингийг хөгжүүлэх, хоршиж ажиллах, бэлчээрийн менежментийг сайжруулах, мал тэжээх, эрүүл мэндийг нь хамгаалах, түүхий эд бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргийн талаар мэдээлэл өгчээ.
2023-08-07