Өнгөрсөн 7 хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 6-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт долоон галт тэрэг гарчээ. Долоо хоногийн мэдээгээр Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3900 орчим чингэлэг байна. Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 8-10 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд 50-60 хонож гарч байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайнуудын нийт үлдэгдэл 1365 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 285, хоосон бичиг баримтгүй 272 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 88 импортын чингэлэг байгаа юм.
Харин өнгөрөгч долдугаар сарын 1-ээс 31-ний хооронд буюу нэг сарын хугацаанд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэл рүү нийт 60 галт тэрэг гарсан байна.