Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2023 оны наймдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2023 оны 07 дугаар сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцжээ. Цайр тонн нь 2395 ам.доллар, зэс тонн нь 8444.6 ам.доллар, цагаан тугалга тонн нь 28727 ам.долларын ханштай байна. Харин алт грамм нь 215.352 төгрөг, мөнгө грам нь 2563 төгрөгийн үнэтэй байгаа юм. Нүүрсний тухайд төрлөөсөө шалтгаалаад тонн нь 47-181 ам.долларын ханштай байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг хүргэдэг юм.