Төвбанк өнгөрсөн сард 1.17 тонн үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ оны эхнээс өссөн дүнгээр 8.5 тонн үнэт металл худалдан авсан дүн гарсан байна. Тодруулбал, нэгдүгээр сард 519.8, дараа сард нь 701.2, дөрөвдүгээр сард нь 998.7 кг-ыг авсныг статистикаас харж болохоор байв. Тэгвэл гуравдугаар сард эл дүн 1.01, тавдугаар сард 2.41, дараа сард нь 1.69 тоннд хүрсэн гэнэ. Энэ жилийн эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9, Баянхонгор дахь хэлтэс нь 536.6 кг үнэт металл авсан аж. Тус банк эл таваарын үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тооцдог бөгөөд өмнөх сард нэг грамм алтыг дунджаар 215 352 төгрөгөөр худалдан авчээ.