Долдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.8 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар өссөн дүн болж байгаа бол оны эхнээс 12.6 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 32.96 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2023 оны тавдугаар сард гадаад валютын улсын нөөц 3.9 тэрбум ам.доллар хүрсэн бол сүүлийн хоёр сард үүнээс буурч, 3.8 тэрбум ам.доллар орчимд байсаар байна. Долдугаар сард зохиогдсон гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк нийт 363.6 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Зургадугаар сард 381 сая ам.доллар нийлүүлж байсантай харьцуулбал буураад байна.
Долоодугаар сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар болж, нийт экспортын дүн 8.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өсжээ.