Монголын хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд наймдугаар сарын турш 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах урьдчилсан хуваарь гарчээ. Энэхүү үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр зохион байгуулдаг бөгөөд иргэд, олон нийт хувьцаат компаниудын хагас жилийн тайлантай танилцсанаар тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудын мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнэтэй мэдээллүүдийг хүлээн авах боломжтой. Тайлан танилцуулах арга хэмжээ өчигдөр 14:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар эхэлж, үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогчид оролцсон байна.
Наймдугаар сард тайлангаа нээлттэй танилцуулах компаниудын урьдчилсан хуваарийг хүргэе.