Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн тайлангаа нээлттэй танилцуулж байна. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн нийт хөрөнгө 299.6 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бол нийт өр нь 370.2 тэрбум төгрөгт хүрчээ. Дээрх өр төлбөрийн 46.6 тэрбум төгрөг нь богино хугацаат, 323.5 тэрбум төгрөг нь урт хугацааны өр төлбөр байна. Харин борлуулалтын орлого нь 39.1 тэрбум төгрөг байна. Үүнээс цэвэр ашиг нь 10.9 тэрбум төгрөг байгаа юм.
Борлуулалт, маркетингийн зардалд 1.3 тэрбум, ерөнхий ба удирдлагын зардалд 2.5 тэрбум төгрөгийг зарцуулсан хэмээн тайлагнажээ. “Цемент шохой” ТӨХК-ийн 2023 оны хагас жилийн тайланг хавтралтаар үзнэ үү.