Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 34 орноос 16 агаарын тээвэрлэгч, 19 чиглэлд нислэг үйлдэж 365515 жуулчин Монгол Улсад иржээ. Үүнээс БНСУ-ын 72403 жуулчин ирсэн нь нийт жуулчдын 19,8 хувийг эзэлж байна. 2023 оны зуны нислэгийн хувиараар нийт авиа компаниуд УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 36-46 удаагийн, Бусаны чиглэлд 6-7 удаагийн нислэг үйлдэж, 500 мянган суудлын нийлүүлэлт хийжээ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Аэро Монголиа” ХХК УБ - СӨҮЛ - УБ-ын чиглэлийг нислэгийг долдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бол наймдугаар сард 2 дахь А319 хөлгийг авчирч, УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Монгол Улсын олон улсын нислэгийн зах зээлийн 45 гаруй хувийг БНСУ-ын чиглэл эзэлж байна.