2023 оны эхний хагас жилд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк нь 2023 оны зургадугаар 30-ны өдрөөс өмнө нээлттэй компани болох үүрэг хүлээсний дагуу эдгээр банкууд нь олон нийтэд хувьцаагаа санал болгож, нийт 302.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр олон нийтэд нээлттэй компани болсон. Үүнээс гадна үндэсний үйлдвэр болох “Газар шим үйлдвэр” ХК нь МХБ-д бүртгүүлж олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжсанаар 10.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Мөн “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн 9 тэрбум төгрөгийн, “Бичил Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болгож, анхдагч зах зээлд амжилттай арилжлаа.
Түүнчлэн энэ оны эхний хагас жилд "Сэндли ББСБ" ХК-ийн 8.5 тэрбум төгрөгийн, “Инвескор ББСБ” ХК-ийн 3-р транчийн 10.0 тэрбум төгрөгийн болон “Бизнес Инвестмент Девелопмент ББСБ” ХХК-ийн 8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгууллаа. Эдгээр компаниуд анхдагч зах зээлд бондоо санал болгосон нь өндөр эрэлт үүсгэж, арилжааны эхний өдрөө захиалга нь 100% биелж, амжилттайгаар хөрөнгө оруулалт татаж чадлаа.