Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д хамрагдсан нийт иргэдийн 25 хувь нь өндөр эрсдэлтэй байна

ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран энэхүү аяныг 2017 оноос уламжлал болгон хэрэгжүүлж буй. Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг  амжилттай хэрэгжүүлж,  аяны багийнхан 3700 гаруй км зам туулан, нийт 16,553 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийсний дээр орон нутгийн 370 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан байна.
2023-09-07

Брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгаа хийж байна

Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арьс ширний салбарт байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр РАССЕТИ идээлгийн технологи ашигласан брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгааг 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
2023-09-07

Монгол-Хятадын экспод жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна

Монгол-Хятадын дөрөв дэх экспо есдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотноо нээлтээ хийлээ.
2023-09-07

 Баррель газрын тосны ханш 90 ам.долларт хүрэв

UBS банкны шинжээч Гиованни Стауново “Энэ оны дөрөвдүгээр улиралд өдөрт 1.5 сая гаруй баррель газрын тосны хомсдол үүсэж болзошгүй гэж бид таамагласан” хэмээн өгүүлжээ. Тус банкныхан “Brent” маркийн баррель газрын тосны үнэ 2023 оны эцэст 95 ам.долларт хүрнэ гэж таамагласан аж. Ташрамд дурдахад, “Brent”, WTI төрлийн бүтээгдэхүүний фьючерс ханш өнгөрсөн зургадугаар сарын эцсээс хойш 20 гаруй хувиар өсжээ. Хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орох, эсэхийг АМГТГ-аас тодруулахад “ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүнийг гэрээний дагуу авна, хэмжээнд өөрчлөлт орохгүй” гэв. 
2023-09-07

Эстонид “Дижитал саммит” 2023 дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна

Дэлхийн 70 гаруй орны харилцаа холбоо, дижитал шилжилт хариуцсан сайд, дэд сайдууд оролцож байгаа тус уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын Засгийн газрыг төлөөлж төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцож байна.
2023-09-07

С.Бямбацогт: Тээвэр ложистикийн сэргэлт эргэлт буцалтгүй ирсэн 

-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын гол тулгуур нь энэ салбар гэдэг үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал хандуулж буй. Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэрээ Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулсан нь үүний нэгээхэн нотолгоо. Ингэснээр Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт, импортын ачаа тээвэрлэх, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолуураа гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ импортоор авах боломж бүрдсэн.
2023-09-06

“Хамтын өсөлт” хөтөлбөрийн 9-р сарын сургалтын бүртгэл эхэллээ

ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөс зохион байгуулж буй уг хөтөлбөрийн хүрээнд бизнесээ амжилттай удирдахын тулд борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдээ таних, үйл ажиллагаа, хүний нөөцийн ажиллах хүчээ үр ашигтай төлөвлөх арга барилд суралцах сонирхолтой бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор бизнесийн гол функц болох бизнес төлөвлөлт, санхүү, маркетинг, хүний нөөц гэсэн чиглэлүүдээр мэргэшсэн зөвлөх багш нар уригдан сургалтыг удирдан явуулна.
2023-09-06

Монгол Хятадын Экспо Хөх хотноо есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд болно

Хятад Монголын худалдааны дөрөвдүгээр экспо ӨМӨЗО-ны Хөх хотод өнөөдөр нээлтээ хийж байна. БНХАУ-ын худалдааны яам, Монгол Улсын ХХААХҮЯ, ӨМӨЗО-ны Засаг захиргаанаас хамтран зохион байгуулж байгаа юм.
2023-09-06

Шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

ХААН Банк сангаас шинэ оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг “Rise” хөгжлийн хөтөлбөрийг тав дахь жилдээ зарлаж, нээлтийн арга хэмжээг 2023 оны 9-р сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөр нь шинээр оюутан болж буй хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм. Мөн шинэхэн оюутнуудыг их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшиж, их хотын соёлтой, бие даасан оюутан болоход туслах зорилготой билээ. 
2023-09-06

Нийслэл бонд гаргах зөвшөөрлөө авлаа

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөсөн.
2023-09-05

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд 45-60 хоногт тээвэрлэгдэж байна

Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд наймдугаар сарын 21-29-ний хооронд нийт 21 галт тэрэг гарсан мэдээлэл байна.
2023-09-05

ХААН Банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллалаа

Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжихийг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн БЗД-ийн 301-р цэцэрлэгт 632 ширхэг мод, 573м2 зүлэгжүүлэлт хийлээ. Ингэснээр бяцхан үрсийн сурч хүмүүжих орчныг ногооруулж, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллалаа.
2023-09-05

62.1 сая ам.долларын нүүрс арилжлаа 

Дээрх биржийн долоо хоногийн арилжааны мэдээллээс харахад наймдугаар сарын 21-25-нд “Энержи ресурс”-ийн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар тус бүр 12 800 тонныг 5.1, 13.9, 14.08, 14.4, 14.8, 15.2, 15.4 сая юаниар худалджээ. Мөн эл хугацаанд нэг удаагийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой”-н 128 000 тонн бүтээгдэхүүнийг 15.3 сая ам.доллароор борлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар “Энержи ресурс” компанийн тус бүр 12 800 тонн нүүрсийг 14.72, 14.84 сая юаниар арилжсан гэнэ. 
2023-09-05

Унци алтны ханш 1940 ам.доллартой тэнцлээ

Дээрх мэдээлэл цацагдсаны дараа баасан гарагт унци алтны спот ханш 1940 “ногоон”-той тэнцсэн юм. Харин ирэх арванхоёрдугаар сард худалдах үнэ нь 1966 ам.долларт хүрчээ. Нью-Йорк дахь бие даасан шинжээч Тай Вонг “Ойрын хугацаанд унци алтны ханш 1920-1960 ам.доллар байна хэмээн таамагласан” гэж өгүүлснийг дээрх агентлаг эш татжээ.
2023-09-04

 ББСБ-уудад тавих шаардлагыг нэмэгдүүлэв

СЗХ-ны ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх дээрх үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулах зорилгоор Итгэлцлийн үйлчилгээний журам шинэчлэн баталсныг баасан гарагт мэдээллээ. Итгэлцлийн үйлчилгээ нь бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд удирдах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа байдаг онцлогтой.
2023-09-04

42.05 мян.тн мах экспортлох зөвшөөрөл олгожээ

42.05 мян.тн мах экспортлох зөвшөөрөл олгожээ
2023-09-03

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх нь 

Энэхүү суурь судалгааны тусламжтайгаар манай орны цаг уур, агро экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж, үйл ажиллагаандаа тусгах гэнэ. Уг төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуй бий болгох бөгөөд үүнд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлэх нь.
2023-09-01

Өвөлжилтийн бэлтгэл ажил 84.6 хувьтай байна 

Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-09-01