Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд наймдугаар сарын 21-29-ний хооронд нийт 21 галт тэрэг гарсан мэдээлэл байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7400TEU орчим чингэлгийн үлдэгдэл бий. Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 45-60 хонож гарч байна. Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайнуудын нийт үлдэгдэл 1364 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 278 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 88 импортын чингэлэг байна.