Төвбанк өнгөрсөн сард 1805.6 кг үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ он гарснаас хойш 10.3 тонн үнэт металл худалдан авсан дүн гарсныг өчигдөр мэдээлэв. 2023 он гарснаас хойш Дархан-Уул аймаг дахь хэлтэс нь 1079.6, Баянхонгор дахь нь 661.2 кг үнэт металл худалдан авсныг мөн дурдлаа. Тус банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тогтоодог. Наймдугаар сард грамм алтыг дунджаар 214 043 төгрөгөөр авсан байна. Эргэн сануулахад, Төвбанк 2018 онд 21.87, дараа жил нь 15.2, 2020 онд 23.56, 2021 онд 20.8, өмнөх жил 22.9 тонн үнэт металл худалдан авсан дүн бий.
Бэлтгэсэн: Б.Сонор