Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг
2021 онд 70.0 мян.тн,
2022 онд 90.0 мян.тн,
2023 онд 120.0 мян.тн,
2024 онд 150 мян.тн-д хүргэх зорилт дэвшүүлсэн.
Одоогийн байдлаар 42.05 мян.тн Мах экспортлох зөвшөөрөл олгоод байна. Монгол үржин төлждөг, нөхөн сэргэдэг баялаг болсон таван хошуу малтай. Мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, дотоодын эдийг засгийг сайжруулж үйлдвэрлэгчид, малчид, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бий. Ялангуяа дэлхий нийтэд экспортолж, мал аж ахуйн салбарыг өөрийн давуу талаа болгох боломжтой. Үүний тулд төр засаг махны экспортыг дэмжсэн дэмжлэг, бодлого хэрэгжүүлж буй.