Хятад Монголын худалдааны дөрөвдүгээр экспо ӨМӨЗО-ны Хөх хотод өнөөдөр нээлтээ хийж байна. БНХАУ-ын худалдааны яам, Монгол Улсын ХХААХҮЯ, ӨМӨЗО-ны Засаг захиргаанаас хамтран зохион байгуулж байгаа юм. Тус яармагийн үзэсгэлэнгийн нийт талбай нь 92 мянган ам метр бөгөөд энэ жил гадаадын 35 улс орон, хятадын улсын орон нутгийн 27 төлөөлөл, нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Хятад Монголын экспо нь тус хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бий болсон олон улсын худалдаа эдийн засгийн томоохон арга хэмжээ бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт хийгээд “Бүс ба зам”-ын онцлог платформын нэг юм.