Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арьс ширний салбарт байгаль орчинд сөрөг нөлөө багатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр РАССЕТИ идээлгийн технологи ашигласан брэнд хөгжүүлэлтийн төсөл боловсруулах судалгааг 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
Рассети (химийн бодис ашиглахгүйгээр) идээлгийн технологиор өндөр чанартай MONY арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж, зах зээлд танигдсан брэнд бий болгох нь энэхүү төслийн гол ач холбогдол юм.
Тус технологийг Монгол Улсад нутагшуулснаар арьс ширний салбарт байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх бөгөөд боловсруулсан арьс ширний бүтэц нь зөөлөн, хөнгөн, татах цэг өндөр байх юм.