Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор "АЛТАН НАМАР" шинэ ногооны үзэсгэлэн худалдаа-2017 өнөөдрөөс эхэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй уг арга хэмжээ 11 сар хүртэл өдөр бүр барилгачдын талбай дээр болно. Эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоог хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой юм. Уг арга хэмжээнд Төв,Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтийн хүнсний ногоо тариаланчид хүрэлцэн ирж, өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоог худалдаалж байна.
Монгол ногоо төслийнхний бэлтгэсэн Улаанбаатар хотын 50 нэгжээс 14 хоног тутам үнийн судалгаатай танилцана уу.