Дэлхийгээр аялагч Кэси Дэ Пэкол гэх америк залуу бүсгүй хамгийн богино хугацаанд 196 орноор аялаад байна. Түүний гадаад паспорт дүүрээд байгаа бөгөөд цаашдаа ч очоогүй газруудаараа үргэлжлүүлэн аялах гэнэ. Тэрбээр "Энэ аялал зөвхөн миний талаар байгаагүй. Аяллын гол зорилго бол дэлхий даяар хүмүүс хэрхэн хүнлэг энэрэнгүй амьдарч байгааг харуулах юм. Ялангуяа хүмүүсийн аюултай гэж боддог газруудаар аялах. Ингэснээр дэлхийг ганцааараа шар толгойтой Америк бүсгүй тойрсон ч аюулгүй байгаа нь дэлхийн хүмүүсийн 99 хувь нь яг адилхан сайхан сэтгэлтэй, нээлттэй байдаг гэдгийг баталж чадсан байх гэж итгэдэг" гэв.
10. АНУ
Навчис өнгөө солин, унах нь байгалийн холбоос тасарч хүн бүрт бас нэгэн дурсамж, туршлага болон одох шиг.
9.
Яагаад Коста Рика гэж. Дэ Пэкол "Сармагчин, цэвэр жимс, тансаг аялгуу мөн галт уул... Харж байгаа эдгээр зүйлсээ бусадтай хуваалцмаар"
8. Перу
Амазоны ой ширэнгэ ба Мачу Пичү хүртэлх зам. Миний хувьд алдаж болохгүй Перугийн аялал.
7. Tunisia
Дундад зууны үеийн дорнын хэв маяг, Африкийн соёл хосолсон гайхамшигт археологийн олдворуудтай газарт саатахыг санал болгожээ.
6. Оман
Оманы уул хад, цөлөөр аялахад амьдралаас мэдэрч болох өвөрмөц хэв маяг, өөр төсөөллийг мэдэрнэ.
5. Пакистан
Пакистан явахын тулд дөрвөн сар визээ хүлээсэн ч очсон газар нь түүний сэтгэлийг гонсойлгосонгүй. Тэдний хоолны хэв маяг, дэг жаяг нь онцгой.
4. Вануату
18 сарын аяллын хугацаанд түүнийг хамгийн найрсаг зочломтгой угтсан нь Вануатугийн ард иргэд юм.
3. Малдив
Тунгалаг цэвэр ус Малдивын хүний гар хүрээгүй, цэвэр, тунгалаг усаар хүрээлэгдсэн эрэг энэхүү жагсаалтад зүй ёсоор багтаажээ.
2. Бутан
Азийн орнуудаас жижгээсээ хоёр дахь орон бөгөөд амьдралын хэв маяг болон амар амгалан байдал нь таатай.
1. Монгол
Онгон зэрлэг хээр талд морь унан давхих түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн тул жагсаалтын нэгдүгээрт оруулжээ.