Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг жолоочийн дэмжлэгтэйгээр төвлөрүүлэх зорилгоор орлогын хязгаарыг хамгийн өндөр хувиар давуулан биелүүлсэн тээврийн хэрэгслийн гурван жолоочийг шалгарууллаа.
2017 наймдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 01-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл тус бүрийн орлогыг хянан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын жолооч нарын дунд зарлан зохион байгуулсан.
Тус аяны дүн гарч өнөөдөр “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-ийн хурлын танхимд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
“1-Р БАЙР” эзэлсэн тул “ЭРДЭМ ТРАНС” ХХК-ийн 13-037 гарааш дугаарын тээврийн хэрэгслийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа
“2-Р БАЙР” эзэлсэн тул “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын 2-р баазын 02-024 гарааш дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Д.Нэргүй Ц.Бямбаням
“3-Р БАЙР” эзэлсэн тул “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын 1-р баазын 01-012 гарааш дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Ү.Жавхлантөгс П.Баатарсүрэн тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Мөн энэхүү аяныг үргэлжлүүлэн ес, аравдугаар саруудад дахин зохион байгуулахаар “УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК-наас санаачлан ажиллаад байна.