БНХАУ-ын нэгэн телевизийн шоугаар өвөрмонгол хүү оролцож, "Шигшрэгийн ай" хэмээх дөрвөд ардын дууг чадварлаг амилуулж, шүүгчид, үзэгчдийн талархлыг хүртжээ. Энэ дуу манай хамтлаг дуучдаас "Эгшиглэн" хамтлагийн 2007 онд гаргасан "Гэрэг", ОХУ-ын Буриад улсын "Намгар" хамтлагийн 2003 онд олны хүртээл болгосон "Хатар", хамгийн сүүлд БНХАУ-ын Өвөрмонголын "Хангай" хамтлаг дуулж, сонсогчдын сонорт хүргэж байв.
“ШИГШРЭГИЙН АЙ”
Тарган хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Таван хэлхээ шигширгээ нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Зузаан хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Зургаан хэлхээ алхаа нь шигширгээ нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Нарийн хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Найман хэлхээ шигширгээ нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Алаг морины алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Арван хээрийн шигширгээ нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө